
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 420 мянгад хүрнэ. Тодруулбал, нийт ажилчдын 8-10 хувь ийм хэмжээнд цалин авна гэсэн үг. Үүнийг дагаад бусад салбарын хөдөлмөрчдийн цалин хөдлөх учиртай. Мөн салбарын Үйлдвэрчний эвлэлүүд нэмэлт хэлэлцээр хийх замаар хамтын гэрээ болон дотоод журмандаа өөрчлөлт оруулж цалин нэмнэ гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга н.Адъяа хэллээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжилгүй ажилтны сард авах цалингийн хэмжээ юм. Үүнийг мөрдүүлэх үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ ажлыг зохион байгуулах үүргийг ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд хүлээнэ.
2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болно | ||
Үзсэн: 29993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.