
Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй байгууллагад торгууль ногдуулдаг. Гэвч хуулийг дагаж мөрдөх байгууллага бага байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 25-аас дээш орон тоотой байгууллага хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг авч ажиллуулах ёстой. Үүнийг зохицуулсан Засгийн газрын 2019 оны 111 тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга н.Ганболд ингэж ярилаа.
Монгол Улсын хэмжээнд 103 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 80 гаруй мянга нь хөдөлмөрийн насны иргэн гэсэн мэдээллийг албаныхан өглөө.
Хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй байгууллагад торгууль ногдуулдаг | ||
Үзсэн: 682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.