
Осгож амь насаа алдаж болзошгүй 491 иргэнийг Нийслэлийн цагдаагийн байгууллагын ажилтнууд тогтоож, нийгэмшүүлэх ажлыг хийж байна. Хүйтний улиралд осгож нас барсан иргэдийн тоо энэ оны эхний 11 сарын байдлаар 50 хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад нэг дахин өссөн үзүүлэлттэй аж. Тиймээс Цагдаагийн байгууллагаас иргэдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч н.Билгүүнийн яриаг сонсгоё.
Мөн шинэ жилийн баярын өдрүүдээр гэмт хэргийн гаралт өсдөг нь архидалттай холбоотой учир хэвлэл мэдээллийн албаараа дамжуулж сэрэмжлүүлэг хүргэж байгаа гэж хэлсэн юм.
Осгохоос сэргийлээрэй | ||
Үзсэн: 1379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.