Шууд Chart

Монголын археологичдын олсон зарим олдвор олон улсад үнэлэгджээ

2019-12-20 15:30:00

Монголын археологичдын олсон зарим олдвор олон улсад үнэлэгджээ. Манай улсын археологийн олдвор нүүдэлчний өв соёлыг тээсэн байдгаараа бусад орнуудын археологийн онцлогоос ялгардаг.

Чулуун зэвсгийн үе болон түүнээс өмнөх цаг үеийг археологчдын олдвороос тодорхойлдог сонирхолтой салбар. Тэгвэл энэ онд манай археологчдын олсон олдвор олон улсын анхааралд өртсөн байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн нутагт орших 800 жилийн өмнөх булшнаас өрөм, шар тос олдсон нь дэлхий нийтийн гайхширлыг төрүүлсэн байна.  

Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн захирал доктор н.Рэгзэнгийн яриаг сонсгоё.

Өнөөдөр Монголын археологичдын холбоо, Үндэсний музей, МУИС хамтран “Монголын Археологи-2019” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. 2012 оноос хойш жил бүр болдог энэ хуралд өмнөх жилүүдэд 20 гаруй илтгэл хэлэлцүүлдэг байсан бол энэ жил 72 илтгэлийг хэлэлцүүлж байна. Эрдэм шинжилгээний хурал маргааш үргэлжилнэ.


Монголын археологичдын олсон зарим олдвор олон улсад үнэлэгджээ  
Үзсэн: 1629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй