Шууд Chart

НҮБ-ын санал асуулга Монгол Улсаас эхэллээ

2019-12-23 12:26:45

Тогтвортой хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ирэх онуудад НҮБ хийж хэрэгжүүлэх ажлынхаа үр дүнг ахиулахын тулд дэлхийн хүн нэг бүрийн саналыг сонсох аяныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Маниуэль де Гутерриш санаачлан өрнүүлж эхэллээ.

"25 жилийн дараах цаг хугацааг та хэрхэн төсөөлж мөрөөдөж байна. Түүндээ хүрэхийн тулд та бүхэн юу хийх вэ. НҮБ юу хийгээсэй гэж зөвлөх вэ" гэсэн гурван асуултыг дэлхийн бүх улсын иргэдэд тавьж буй юм байна.

НҮБ-ын энэ санал асуулгад оролцох 25 улсын нэг нь Монгол Улс юм байна. НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар тус яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлснээ зарлалаа.

Тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжигч нийгмийн идэвхтэн, судлаач, багш, уран бүтээлчдэд НҮБ талархал илэрхийлэх үеэрээ энэ санал асуултыг эхэллээ гэж НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн Олон нийттэй харилцах албаны ажилтан н.Номин хэллээ.

НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар Тогтвортой хөгжлийн зорилтыг олон нийтэд таниулж, олон нийтийг энэ үйлсэд уриалан чиглүүлэхийн тулд уран бүтээлч, нийгмийн манлайлагч идэвхтнүүдтэй хамтран ажиллах юм байна. Энэ үйлсэд хэн бүхэн оролцох боломжтой гэж мэдэгдлээ.


НҮБ-ын санал асуулга Монгол Улсаас эхэллээ   
Үзсэн: 2622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй