
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт сувилагч, эх баригчийн орон тоо хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, олон улсад нэг эмчид 3-4 сувилагч, 4-6 жирэмсэн эхэд нэг эх баригч ногддог. Гэтэл манай улсад нэг эмчид нэг сувилагч, 15 жирэмсэн эхэд нэг эх баригч ногддог гэж Монголын Эх баригчдын нийгэмлэгээс мэдээллээ.
Сувилагч, эх баригчдын ачаалалд нь тохирсон цалин, урамшуулал олгодоггүй нь ийнхүү хомсдол үүсэх гол шалтгаан болсон гэж тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн н.Уламбаяр хэллээ.
ДЭМБ-аас энэ жилийг сувилагч, эх баригчийн жил болгон зарлаж, тэдний ажлын ачааллыг нь бууруулах, цалин урамшуулал нэмэх чиглэл өгөөд байна. Энэ хүрээнд манай улс улсын эмнэлэгт ажиллах сувилагч, эх баригчийн цалинг 120-140 мянган төгрөгөөр нэмжээ. Мөн ирэх онд нэг эмч-хоёр сувилагчтай эмчилгээ хийх зорилт дэвшүүлсэн талаар салбарын яам мэдээлэв.
Эх баригчид 4-5 дахин ачаалалтай ажиллаж байна | ||
Үзсэн: 2403 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.