
Нэг сарын цалин нь 1 сая 500 мянгад хүрдэггүй хэрнээ унадаг машин, амьдардаг байшин, өмссөн хувцас нь хэдэн арван сая цаашлаад тэрбум хол давдаг хэрэглээтэй төрийн албан хаагчид бий. Тэднийг гагцхүү Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтаар хянахаас гадна банкны гүйлгээ, зарлагыг давхар хянаж шалгах хэрэгтэй гэж төрийн бус байгууллагын төлөөллүүд шүүмжилдэг. Тэгвэл энэ дагуу Авлигатай тэмцэх газар ямар ажил хийж байгааг тодрууллаа. Авлигатай тэмцэх газрын Албаны дарга н.Цэцэгдэлгэрэхийн яриаг сонсгоё.
Оны эхний 11 сарын байдлаар авлигын гэмт хэргийн улмаас улсад 11.1 их наяд төгрөгийн хохирол учраад байна. Энэ бол манай улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм.
Төрийн албан хаагчдын ХОМ-ээс гадна банкны гүйлгээ, зарлагыг хянаж шалгах хэрэгтэй | ||
Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.