
Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх цахим систем болох www.meduuleg.iaac.mn өчигдрөөс албан ёсоор ажиллаж эхэллээ. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамаарах 40 гаруй мянган албан хаагч хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэг хүлээдэг.
Энэ хүрээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 109 байгууллага, тэдгээрийн салбар нэгж болсон 1700 гаруй нэгж дээр хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж хүлээн авна.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхийн ярианд анхаарлаа хандуулъя.
Өнгөрсөн оны тухайд 41 мянга 300 гаруй албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан байдаг.
Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх цахим систем албан ёсоор ажиллаж эхэллээ | ||
Үзсэн: 2875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.