
Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын буцаан олголтын 139 тэрбум төгрөгийн урамшууллыг 900 мянга орчим иргэнд олгохоор байна. 2019 оны Ибаримт бүртгүүлэх хугацаа нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59 минут хүртэл үргэлжилнэ. Баримт бүртгэгдэж дууссаны дараа нэгдүгээр сарын сүүлчээр хэрэглэгч иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын эцсийн тоон мэдээлэл гарах юм байна.
Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн мэргэжилтэн н.Чулуунхүү ингэж ярилаа.
2019 оны НӨАТ-ын урамшууллыг энэ оны I улиралд багтаан олгоно. Мөн энэ жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.
2019 оны НӨАТ-ын урамшууллыг энэ оны I улиралд багтаан олгоно | ||
Үзсэн: 1960 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.