
Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс 2019 онд 48 хүн ажлын байран дээрээ амь насаа алдсан байна. Энэ нь өмнөх оноос өссөн үзүүлэлт гэлээ. Ихэвчлэн уул уурхай, барилгын салбарт энэ осол гарчээ. Хэдийгээр хууль эрх зүйн хувьд боломжийн ч нэгж дээр хэрэгжүүлэх байдал муу байгааг харуулсан тоо гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан хэллээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн 2019 онд нийт 340 гаруй осол гарчээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд ослоос урьдчилан сэргийлэх ажилд нэг жилийн төсвийнхөө 1.5 хувийг зарцуулах үүрэгтэй. Гэтэл үүргээ 100 хувь биелүүлэхгүй байгаа нь осол гэмтэл гарах цаашлаад хүний амь нас эрсдэх үндсэн шалтгаан болоод байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс өнгөрсөн онд 48 хүн амь насаа алджээ | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.