Шууд Chart

Дорноговь аймгийн эргүүлийн цагдаагийн тоог нэмэх шаардлагатай байна

2020-01-16 14:07:25

Дорноговь аймгийн Сайншанд сум 25 мянган хүн ам, найман багтай. Эдгээр найман багт хэсгийн дөрвөн байцаагч үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс гэмт хэргийн тоог бууруулахын тулд эргүүлийн цагдаагийн тоог нэмэх хэрэгтэй байна гэж Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа н.Өлзийсүрэн хэллээ.

Сайншанд сумын хэмжээнд зам тээврийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа долоон албан хаагч ажиллаж байна. Эдгээр албан хаагчдын тоо ч мөн үүрэг гүйцэтгэхэд хүрэлцэхгүйг тэрбээр онцолж байлаа. 


Дорноговь аймгийн эргүүлийн цагдаагийн тоог нэмэх шаардлагатай байна  
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй