Шууд Chart

Ажлын хэсэг Завхан аймгийн Тэс, Баянтэс суманд ажиллаж байна

2020-01-20 12:43:17

Зудын эрсдэлийн үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай харин 13 аймгийн 46 суманд цагаанаар зудархуу байна. Тухайлбал, Увс аймгийн Малчин, Тэс болон Завхан аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрчээ. Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс суманд цагаан зудын байдалтай. Баянхайрхан, Асгат, Нөмрөг, Тэлмэн сумын 20-иод багийн нутаг цас ихтэй, малын бэлчээр мөстсөн. Аймгаас малчдын хотонд өвс тэжээл хүргэх, малын бэлчээр гаргах зэрэг ажил хийжээ.

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Завхан аймгийн Тэс, Баянтэс зэрэг суманд ажиллаж байна. Бид Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саульетай утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа.

Тосонцэнгэл суманд Завхан аймгийн онцгой комисс хуралдаж өвөлжилт хүндрэх төлөвтэй сумдад урьдчилан сэргийлэх ажил өрнүүлэх юм байна.  


Ажлын хэсэг Завхан аймгийн Тэс, Баянтэс суманд ажиллаж байна  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй