Шууд Chart

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг бүрэн шинэчиллээ

2020-01-20 13:53:50

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг бүрэн шинэчиллээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт өдөрт 80-120 хүн ханддаг. Тэдгээрийн 30-40 хувь нь нэн яаралтай ангиллаар эмнэлэгт хүргэгдэн ирдэг байна.

Тасгийн ор, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муугаас болж эмч нар эмчилгээ хийхдээ хугацаа алдах нь их байжээ. Тиймээс энэ бүх асуудлыг цэгцлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн тасгийг бүрэн шинэчиллээ. Шинэчлэлээр тасгийн ор болон бусад яаралтай тоног төхөөрөмжийг нэмж байршуулж, хүчин чадлыг нь 2-3 дахин нэмэгдүүлээд байна. Одоо Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч н.Алтансүхийн яриаг хүргэе.

Яаралтай түргэн тусламжийн тасгийг бүрэн шинэчлэхээс гадна залуу эмч нарыг чадамжуулах тусгай сургалтын төв, хурлын танхимыг шинэчилжээ.


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг бүрэн шинэчиллээ  
Үзсэн: 1828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй