
Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр аймгийн нийт газар нутгийн 75 хувь нь цагаан зудтай буюу зудархуу байна. Тиймээс аймгийн Засаг дарга, Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрч болзошгүй зарим сумын малчдад аймгийн нөөцөөс өвс өгөхөөр болжээ. Аймгийн аюулгүйн нөөцөд 480 тонн өвс, 10 шахам тонн тэжээл байгаа юм байна. Байдал илүү хүндэрвэл 2019 оны намар бэлтгэсэн нөөцийн өвс, тэжээл хүрэлцэхгүй учир жил өнжсөн өвсийг сумдад үнэ төлбөргүй олгохоор шийджээ.
Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга н.Энхбаяр ингэж ярилаа.
Өвөлжилт хүндэрч болзошгүй зарим сумын малчдад аймгийн нөөцөөс өвс өгөхөөр болжээ | ||
Үзсэн: 1089 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.