
220 мянга гаруй хүн албан бус хөдөлмөр эрхэлж байна. Улсын хэмжээнд албан бус хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн олонх нь үйлчилгээний салбарт ажиллаж байна. Тухайлбал, хөдөлмөр эрхэлдэг ч Нийгмийн даатгалд хамрагдаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үйлчилгээгээ түрээсийн гэрээгээр явуулдаг иргэд нийт ажил эрхэлж байгаа иргэдийн 17 гаруй хувийг эзэлж байна.
Түүнчлэн хөдөө орон нутагт албан бусаар хөдөлмөр эрхэлж амьдрах нь элбэг байна. Тэдгээр иргэн ихэвчлэн үсчин, гоо сайханч, худалдаачин, тээвэрчин, жижиглэн худалдаа эрхэлж байна. Тиймээс албан бус хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулан сургалт явууллаа.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөрийн хяналт хуулийн бодлогын газрын дарга н.Отгонтунгалаг ингэж ярилаа.
Тэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад орон нутгийнхан, мэргэжил үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа үйлдвэрчний сонгуульт ажилтнууд, анхан шатны хороодын гишүүд оролцлоо.
220 мянга гаруй хүн албан бус хөдөлмөр эрхэлж байна | ||
Үзсэн: 784 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.