
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн томоохон талбайг хамарсан хөрсний судалгаа хийжээ. Ингээд нийслэлд гурван төрлийн бохирдол байна гэж үзжээ. Эхнийх нь хүнд металын бохирдол. Энэ нь томоохон хогийн цэгийг дагаж бий болжээ. Дараагийнх нь гэр хорооллын жорлонгоос үүдэлтэй нянгийн бохирдол гэж нэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 400 гаруй мянган нүхэн жорлон, үүнийг дагасан 1300 гаруй муу усны нүх бий гэсэн тооцоог албаныхан гаргасан байдаг. Мөн хөрсний бохирдол үүсэх бас нэг шалтгаан нь хог хаягдал гэжээ.
Нутгийн шийдэл төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь ярилаа.
Манай улс гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг зохицуулах стандарттай. Гэвч нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн 80 гаруй хувь нь энэ стандартыг мөрддөггүй. Энэ бүхэн хөрсийг бохирдуулж байгаа энгийн жишээ. Хөрс нь агаар, усны бохирдолтой адил нүдэнд ил биш учраас хүмүүс тэр бүр хайхарч ач холбогдол өгдөггүй байсаар ноцтой хэмжээнд хүрсэн гэж судлаачид шүүмжиллээ.
Томоохон талбайг хамарсан хөрсний судалгаа хийжээ | ||
Үзсэн: 975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.