Шууд Chart

БНХАУ-ын Шинжаан Уйгараас Ярантын боомтоор орж ирсэн 2 иргэнийг тусгаарлажээ

2020-01-30 14:01:34

Ховд аймаг БНХАУ-ын Шинжаан уйгарын "Такешкен" боомттой хиллэдэг учраас шинэ төрлийн короновирусийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байна. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, 10 гаруй заалт бүхий шийдвэр гарган хэрэгжүүлж эхэлжээ. Энэ сарын 28-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор БНХАУ-ын Шинжаан Уйгараас манай улсын хоёр иргэн орж ирсэн. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тэднийг тухайн боомт дээр түр хугацаанд тусгаарласан байна. Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханы яриаг сонсгоё. 

Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор Хөшөөтийн уурхайгаас БНХАУ руу өдөр бүр нүүрс тээвэрлэж байна. Мэргэжлийн байгууллагууд хяналт, тандалт судалгаа хийж, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийж байна гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Эрдэнэчулуун мэдээллээ.

Ховд аймгийн Онцгой комиссын хурлаар хүy ам ихээр төвлөрдөг зах, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимтэй хийх, маск болон ариутгалын бодисын нөөцийг нэмэгдүүлэхэд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна. Мөн шашны байгууллага, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож бар, ресторан зэрэг нийтийн үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг богиносгох шийдвэр гарган мөрдөн ажиллаж байна.


БНХАУ-ын Шинжаан Уйгараас Ярантын боомтоор орж ирсэн 2 иргэнийг тусгаарлажээ   
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй