Шууд Chart

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 иргэн эмнэлгээс гарчээ

2020-01-30 14:22:55

Монгол Улсад шинэ коронавирус бүртгэгдээгүй ч энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үедээ өндөр халуурсан 14 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан юм. Тэд халдвар гарсан БНХАУ-д зорчсон болох нь тогтоогджээ. Тиймээс тухайн иргэдийг шинэ коронавирусийн халдвар авсан байх магадлалтай гэж үзэж, яаралтай шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу эцсийн байдлаар өчигдөр 20:00 цагт гарч, бүгдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан тухай Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Тусгаарлагдсан иргэдэд зөвлөгөө өгч, эмнэлгээс гаргаад байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн яриаг сонсгоё.

 Мөн ДЭМБ-аас манай улсад 2500-3000 ширхэг оношлуурыг хандивлахаар болжээ.


ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 иргэн эмнэлгээс гарчээ  
Үзсэн: 1418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй