Шууд Chart

Ахмадууд тэтгэврийн зөрүүгээ авч эхэллээ

2020-02-03 15:55:30

Ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг өнөөдрөөс олгож эхэлсэн. Нийгмийн даатгалын сангаас 500 хүртэлх тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг 30 мянган төгрөгөөр, харин 500-гаас дээш тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгохоор болсон. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс 21700 гаруй тэтгэвэр авагчтай. Эдгээр ахмад банкинд дугаарлах шаардлагагүй. Өмнө нь авдаг байсан шигээ дансаараа авах боломжтойг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга н.Ариунаа хэллээ.

Чингэлтэй дүүргийн тэтгэвэр авдаг нийт 21700 гаруй тэтгэвэр авагчийн 1360 орчим нь 1995 оноос өмнөх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон ахмад байдаг.


Ахмадууд тэтгэврийн зөрүүгээ авч эхэллээ   
Үзсэн: 1403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй