Шууд Chart

Нарны туяанаас хамгаалах авто машины хальсан наалтыг тогтмол шалгаж байна

2020-02-03 16:06:50

Нарны туяанаас хамгаалах авто машины хальсан наалтын стандартыг тогтмол шалгаж байна. Өнгөрсөн онд замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр машины урд салхины шил болон хаалганы толь харах хэсэгт өнгөт хальсан наалт наахыг хориглосон. Нарны туяанаас хамгаалах зориулалттайгаар хэрэглэдэг тус наалтыг стандартын бус нааснаас үүдэж харагдах орчин хязгаарлагдмал болж, осол гаргах эрсдэл нэмэгддэг. Энэ зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс шалгалтыг тогтмол явуулж байгааг Тээврийн цагдаагийн албаны урьдчилэн сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат хэллээ.

Зориулалтын бус тень хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу иргэнийг 20 мянга, аж ахуй нэгжийг 200 мянган төгрөгөөр торгох заалттай.


Нарны туяанаас хамгаалах авто машины хальсан наалтыг тогтмол шалгаж байна  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй