Шууд Chart

Цаг тутамд хулгайн нэг дуудлага цагдаагийн байгууллагад ирж байна

2020-02-05 12:41:04

Цаг тутамд хулгайн нэг дуудлага цагдаагийн байгууллагад ирж байна. Ингээд бодохоор 1 сард 700 орчим хулгайлах гэмт хэрэг цагдаагийн байгууллагын бүртгэлд орж байна гэсэн үг. Ийм өндөр хэрнээ илрүүлэлт 20 хүрэхгүй хувьтай байна. Энэ төрлийн хэрэг нууц, далд аргаар үйлдэгддэг учраас илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна.

Хэдийгээр иргэд бэлэн мөнгө авч явах нь эрс буурсан ч орон байрны хулгайд эд зүйлсээ алдах нь их байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн дэд хурандаа н.Болормаа анхаарууллаа.

Бусдын эд зүйлсийг анх удаа хулгайлбал 3-6 сараар хорино. Харин давтан үйлдвэл 5-8 жилийн ял сонсох хуулийн заалттай гэмт хэрэг юм.


Цаг тутамд хулгайн нэг дуудлага цагдаагийн байгууллагад ирж байна  
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-05 15:37
Дариу бүх газрыг камержуулж, ухаалаг системд холбох хэрэгтэй. Хэрэг явдлыг хурдан илрүүлэх, аюулгүй байдлыг хангахад чухал нэмэртэй.

Бидэнтэй нэгдээрэй