
БНХАУ-ын Ухань хотноо коронавирусийн халдвар бүртгэгдсэн цагаас Монгол Улсын МХЕГ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, импортын бараа бүтээгдэхүүнийг хянаж, шаардлагатайг нь хураан авч байна. Үүнтэй холбогдуулан хилээр боловсруулаагүй болон далайн гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хоригложээ.
Өнгөрсөн хугацаанд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хураан авсан байна. Коронавирустай холбогдуулан дээрх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байхыг албаныхан санууллаа. Гэхдээ тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнд хориг тавьсан ч бүх барааг хориглоогүй гэж МХЕГ-ын Эрүүл ахуйн, халдварт хамгаалалтын МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга н.Баярболд хэллээ.
Коронавирусийн халдвар нь ахуйн болон агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг. Тиймээс Цагаан сарын баярын үеэр болж өгвөл айл хэсэхгүй байх, эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахихыг МХЕГ-аас иргэдэд уриаллаа.
Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй | ||
Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.