Шууд Chart

Жирэмслэх хугацааг урьдчилан төлөвлөхдөө эрүүл мэндийн байдалдаа анхаарах хэрэгтэй

2020-02-06 14:20:27

Жирэмслэх хугацааг урьдчилан төлөвлөхдөө эрүүл мэндийн байдалдаа анхаарах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Эрүүл эхээс эрүүл хүүхэд мэндэлнэ. Тиймээс гэр бүлүүд жирэмслэх хугацаагаа олон сарын өмнөөс төлөвлөж, эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстой. Түүнчлэн шаардлагатай амин дэмээ ууж, алдсан эрдэс бодисоо нөхөж байх хэрэгтэй. Ингэж төлөвлөхгүй жирэмсэлснээр эхийн суурь өвчлөлөөс шалтгаалж олон эрсдэл дагуулдгийг ЭХЭМҮТ-ийн тасгийн эрхлэгч, эх баригч эмч н.Сүнжидмаа хэллээ.

Жирэмслэх хугацаагаа урьдчилан төлөвлөсөн бол суурь эрүүл мэндээ сайжруулж жирэмсний хяналтад эрт орох шаардлагатай. Учир нь жирэмсний 12 долоо хоногт үзлэг хийж, ураг тээж болох эсэхийг тогтоодог байна. ЭХЭМҮТ-ийн тасгийн эрхлэгч, эх баригч эмч н.Батхишигийн яриаг хүргэе.

Эрүүл чийрэг хүүхэдтэй болохын тулд жирэмслэх хугацаагаа урьдчилан тооцоолж, суурь эрүүл мэндээ сайжруулах ёстой. Харин хүндрэлгүй, эсэн мэнд амаржихын тулд эмчийн хяналтад эрт орж, тогтмол үзүүлж байхыг эмч зөвлөж байна. 


Жирэмслэх хугацааг урьдчилан төлөвлөхдөө эрүүл мэндийн байдалдаа анхаарах хэрэгтэй  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй