Шууд Chart

Ухань хотоос бараа, бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ

2020-02-07 12:31:20

Монгол Улсын экспорт, импортын хэмжээ буурсан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Нийт экспортын 90 гаруй хувийг БНХАУ-ын бараа бүтээгдэхүүн эзэлдэг. БНХАУ-д коронавирус бүртгэгдсэнтэй холбогдуулан манай улсын дотоодын аж ахуйн нэгж, иргэд амны хаалт, гар ариутгагч экспортлох нь ихэссэн байна. Тухайлбал, өнгөрсөн сард 68 мянган ширхэг амны хаалт хилээр орж ирсэн бол энэ сард нэг сая гаруй болж нэмэгджээ.

Монгол Улс импортын гол нэрийн бүтээгдэхүүний тодорхой хувийг БНХАУ-аас оруулж ирдэг. Тэгвэл коронавирус дэгдсэн Ухань хотоос бүх төрлийн бараа бүтээгдэхүүн импортлохыг бүрэн хориглосон гэж Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга н.Цэрэн хэллээ.

Мөн Ухань хотноо коронавирусээс гадна шувууны томуу дэгджээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хилээр тахианы мах оруулахыг хориглоод байна.  


Ухань хотоос бараа, бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй