Шууд Chart

Цалингүй чөлөө авсан тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэл хэрхэн төлөгдөх вэ

2020-02-11 11:43:32

“Хурд” агентлаг энэ долоо хоногт “Онцгой нөхцөл, давагдашгүй хүчин зүйл” сэдвийг онцолж байна. БНХАУ-д коронавирусний халдвар дэгдсэнтэй холбогдуулан манай улс хөл хорио тогтоож зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. Ингэхдээ аж ахуйн нэгжүүд ажилтандаа цалингүй чөлөө өгсөн тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэл нь хэрхэн, яаж төлөгдөх тухай бид тодрууллаа.

НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржийн тайлбарыг хүргэе.

Ажил олгогч нь цалингүй чөлөө олгосон тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэлийг нь хариуцахгүй юм байна. Аж ахуй нэгжүүд цалингүй чөлөө олгож байгаа гэсэн албан ёсны тушаалаа ажилтандаа гаргаж өгөх шаардлагатай аж. Энэ тушаалыг үндэслэн Нийгмийн даатгалын байгууллага сайн дурын даатгалын гэрээг тухайн иргэнтэй байгуулж болно. Ингэхдээ сайн дурын даатгалын гэрээ байгуулсан сараас тооцогддог учраас өнгөрсөн хугацааны Нийгмийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй юм байна. 


Цалингүй чөлөө авсан тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэл хэрхэн төлөгдөх вэ   
Үзсэн: 2804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-11 19:01
Мэдээж хувиараа төлнө байх.Тэгээд ажилгүйдлийн тэтгэмж авч болох юм уу. Тэр нь чухал байна

Бидэнтэй нэгдээрэй