Шууд Chart

Жилд дунджаар 4200 гаруй хос гэрлэлтээ цуцлуулж байна

2020-02-11 13:10:32

Монгол Улсад жилд дунджаар 20 мянга гаруй хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Үүний зэрэгцээ тухайн ондоо 4200 гаруй нь гэрлэлтээ цуцлуулдаг байна. Гэр бүлээ бүртгүүлээгүй өөрөөр хэлбэл, хамтран амьдрагч гэсэн тодорхойлттой иргэд цөөнгүй байна. Хамт амьдраад 8-9 жил болсон ч гэрлэлтээ бүртгүүлээгүй, үр хүүхдээ эхээр нь овоглосон иргэд их байгаа юм. Хамтын амьдрал зохиож олон жил болсон ч гэрлэлтээ батлуулаагүй хосуудын дунд гэр бүлийн үнэ цэнэ, бие биенээ хүндлэх байдал, хоорондын үүрэг, хариуцлага сул байдаг байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн н.Бадамцэцэг ингэж ярилаа.

Түүнчлэн амьжиргааны түвшин доогуур зарим гэр бүл аливаа нийгмийн халамжийг хүртэхийн тулд гэрлэлтээ батлуулдаггүй байна. Тиймээс энэ төрлийн халамжийн үйлчилгээг гэр бүлийг цогцоор нь дэмжих талаас нь шийдэх хэрэгтэй байгааг тэрбээр онцоллоо. 


Жилд дунджаар 4200 гаруй хос гэрлэлтээ цуцлуулж байна  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй