
Нийслэлийн хэмжээнд болзошгүй гамшгийн үед түр цугларах 88 цэгийг шинээр баталлаа. Өнөөдөр хуралдсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаас өмнө баталсан 111 байршил дээр нэмж ийнхүү 88 цэгийг баталлаа.
Болзошгүй гамшгийн үед цугларах цэгийг нэмэгдүүлэх болсон шалтаан нь холбогдох зарим хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбоотой юм байна. Мөн сүүлд судалгаа хийн иргэдийн аюулгүй байдал, цаг алдахгүй байх гэх мэт олон зүйлийг судалж үзсэний үндсэн дээр ийнхүү цэгийн тоог нэмж байгаа гэдгийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа н.Чүлтэмсүрэн хэллээ.
Нийслэлд болзошгүй гамшгийн үед түр цугларах 88 цэгийг шинээр баталлаа | ||
Үзсэн: 1487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.