Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Нийт төрөлтийн 6 хувийг нярайн дутуу төрөлт эзэлж байна

2020-02-12 15:42:55
Error loading player: No playable sources found

Монгол Улсын хэмжээнд нийт төрөлтийн зургаан хувийг нярайн дутуу төрөлт эзэлж байна. Дутуу төрөлтийн 80 гаруй хувь нь халдварт өвчний шалтгаантай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Дутуу төрөлтийн хэд хэдэн шалтгаан байдгийг эмч хэлж байна. Тодруулбал, үүнд чихрийн шижин, жирэмсний хожуу хордлого, зүрх, судасны суурь эмгэг нөлөөлдөг. Гэхдээ сүүлийн үед жирэмсэн эхчүүдийн эмчид хандахгүй тоолгүй орхидог, бэлгийн ариун цэврийн байдлаас шалтгаалж дутуу төрөх хандлага нэмэгдэж байгааг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тасгийн эрхлэгч, эх баригч эмч н.Батхишиг ярилаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор 22-37 долоо хоногоос өмнө төрөхийг дутуу төрөлт гэж үздэг байна. Дутуу тээлт дотроо хэт эрт, эрт, хожуу дутуу гэсэн гурван өөр хугацаатай. Үүний хожуу буюу 32-37 долоо хоногтой төрсөн нярай харьцангуй амьдрах чадвартай төрдөг байна. Гэхдээ дутуу төрөх нь хүүхэд эндэх, цаашлаад нярайн өвчлөлийн гол шалтгаан болдог. Тиймээс эхчүүд жирэмслэхээсээ өмнө үзлэг шинжилгээгээ бүрэн хийлгэж, суурь эрүүл мэндээ сайжруулах ёстой. Ингэснээр дутуу төрөхөөс урьдчилан сэргийлнэ гэдгийг эмч зөвлөж байлаа.


Нийт төрөлтийн 6 хувийг нярайн дутуу төрөлт эзэлж байна  
Үзсэн: 1691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй