
Цус сэлбэлт судлалын үндэсний төвд өдөрт 25-30 хүн ирж цусаа хандивлаж байна. Нэг удаа цус хандивласнаар гурван хүний амийг авардаг гэж тэд ярилаа.
Нийт цусны донорын дийлэнх хувийг их, дээд сургуулийн оюутнууд эзэлдэг. Одоогоор хөл хорио тогтоож, хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссон байгаа ч цусны хомсдол үүсээгүй гэдгийг албаныхан хэлж байна. Гэхдээ цуснаас гаргаж авдаг гурван төрлийн бүтээгдэхүүний хадгалах хугацаа богино байдаг. Тухайлбал, ялтас эсийн бүтээгдэхүүнийг тав хоног хадгалах ёстой. Тийм учраас өдөр бүр цус цуглуулах шаардлагатай гэж Цус сэлбэлт судлалын Үндэсний төвийн мэргэжилтэн Дулмаа хэллээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв суурин гурван төвдөө цусны донор хүлээн авдаг. Үүнээс гадна цус цуглуулах явуулын баг өдөр бүр нэг албан байгууллагад очиж, цус цуглуулж байна. Ингэснээр эмнэлгийн байгууллагуудыг шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж байгааг албаныхан мэдээллээ.
Иргэд цусаа хандивлах аянд идэвхтэй оролцож байна | ||
Үзсэн: 1228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.