
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Хөвсгөл, Увс, Завхан зэрэг баруун аймгуудын сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан.
Харин өчигдөр 17:00 цагт Архангай аймгийн удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдлын болон шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа учраас Шадар сайдын зүгээс Архангай аймагт 120 тн өвс үнэгүй, 120 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэжээ.
120 тн өвс үнэгүй, 120 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болжээ | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.