Шууд Chart

Зах, худалдааны төвүүд ариутгал, цэвэрлэгээг хангалтгүй хийж байна

2020-02-19 15:57:22

Зах, худалдааны төвүүд ариутгал, цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх байгууллага үүдэндээ халуун хэмжигч төхөөрөмж, гар ариутгагч байршуулах шаардлагатай  гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санууллаа.  Учир нь шинэ халдвар ахуйн замаар халдварладаг байж болзошгүйг ДЭМБ-аас  анхааруулж байна.

Албан байгууллагууд болон зах, худалдааны төвүүд эрүүл ахуйн дэглэм сахиж байгаа эсэхэд шалгалт хийхэд 50 гаруй хувь нь хангалтгүй дүн авчээ. Тухайлбал, захын худалдаачид нэгдсэн журмаар амны хаалт зүүгээгүй, цэвэрлэгээ, ариутгал хийгээгүй гэх зөрчил илэрсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга н.Баярболд ингэж ярилаа.

Зөвлөмжийн дагуу хот хороондын чиглэлийн 500 гаруй нийтийн тээврийг бүрэн ариутгаад байна. 


Зах, худалдааны төвүүд ариутгал, цэвэрлэгээг хангалтгүй хийж байна  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй