
Хууль тогтоогчид хаврын ээлжит чуулганаараа Улс төрийн намын тухай хуулийг шинэчилнэ. УИХ өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс төрийн нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах зохицуулалтыг тусгасан юм. Мөн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгаж, энэ заалт 2028 оны эхнээс хүчин төгөлдөр мөрдөхөөр хуульчлаад байна. Түүнчлэн намын санхүүжилт ил тод байх, үйл ажиллагаа нь үндсэн чиглэл, үзэл баримтлалтайгаа нийцсэн байхаар тусгажээ. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөд нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулах юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын ярианд анхаарлаа хандуулъя.
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хаврын ээлжит чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг шинэчилнэ | ||
Үзсэн: 1125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.