Шууд Chart

“Барилга байгууламжийн ашиглалтын ногоон гэрчилгээ”-г 15 ААН, иргэдэд олгоод байна

2020-03-11 12:34:04

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмын дагуу 2020 оны байдлаар байнгын ашиглалтад хүлээн авч, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт баталгаажсан 11 аж ахуйн нэгж, 4 иргэний 17 блок барилга байгууламжид Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх /Энэ хуулийн 48.1-д заасны дагуу ашиглалтад оруулсан барилга байгууламжид барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж, ажлын долоон өдрийн дотор ашиглалтын гэрчилгээ олгоно/, Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1 дэх /шинээр баригдаж ашиглалтад орсон ашиглалтын шаардлага хангасан барилга байгууламжид ногоон өнгийн;/ заалтын дагуу “барилга байгууламжийн ашиглалтын ногоон гэрчилгээ”-15 ААН, иргэдэд олгоод байна. Гэрчилгээ олгоход шаардлагатай материалууд:

- “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт” баталгаажсан барилга байгууламжууд дараах материалыг бүрдүүлж гэрчилгээ авна. Үүнд:
- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт. /Эх хувь/
- Байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл. /Хуулбар/
- Захиалагч, зураг төсөл зохиогч, ерөнхий гүйцэтгэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл. /Хуулбар/
- Архитектур төлөвлөлтийн даалгавар. /Хуулбар/
- Батлагдсан эскиз. /Хуулбар-А4/
- Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл. /Хуулбар/
- Газар эзэмших эрхийн гэрчилгээ. /Хуулбар/
- Комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын биелэлт. /Хуулбар/
- Магадлалын ерөнхий дүгнэлт. /Хуулбар/

 


“Барилга байгууламжийн ашиглалтын ногоон гэрчилгээ”-г 15 ААН, иргэдэд олгоод байна  
Үзсэн: 1254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй