Шууд Chart

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталж, хугацааг товлов

2020-04-15 15:54:19

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.15) хуралдаанаар  “Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх хугацааг тогтоох тухай” Байнгын хорооны төслийг хэлэлцэж, энэ талаар Х.Нямбаатар гишүүн танилцууллаа.  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоохоор заажээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан нар үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн сонгон шалгаруулалтыг аль болох богино хугацаанд, хуульд нийцүүлэн зохион байгуулах саналыг гаргасан. Хугацаатай холбоотой зохицуулалтууд холбогдох хуульд тодорхой байгаа талаар Байнгын хорооны дарга тайлбар хэлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжиж, Байнгын хорооны тогтоол батлагдлаа.


ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталж, хугацааг товлов  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй