
УИХ-ын өнөөдрийн (2020.04.17) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулсан. Байнгын хорооны 2019 оны 13 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан байна.
Хууль зүйн байнгын хороо 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажпын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаар дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна гэлээ. Тухайлбал, хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэдэг байх, төслийн зарим нэр томьёог Эрүүгийн хууль тогтоомжтой нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгах зэрэг асуудлыг тусгасан болно.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв | ||
Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.