Шууд Chart

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Синг МЭХ-ны удирдлагуудтай уулзав

2020-04-20 13:26:59

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Синг МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэзул нарыг хүлээн авч уулзан, хамтран ажиллах санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо. Үүнд:

1. Монгол Улсад нүүдэлчин ахуйгаа өвлөн үргэлжлүүлж буй нийт 285482 малчин амьдардаг бөгөөд тэдний 90 орчим хувь нь сэргээгдэх эрчим хүчний үүсгэврийг амьдрал, аж ахуйдаа өргөн хэрэглэж байна. Гэвч малчдад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техникийг засварлаж чадахгүй, дахин дахин худалдаж авах зэргээр эдийн засаг, эд материалаараа хохирох тохиолдол их байна. Иймд малчдад ирж буй энэхүү эдийн засаг, нийгмийн дарамтыг хөнгөвчилж, БНЭУ-д сэргээгдэх эрчим хүчний үүсгэврийн сургалт, хөтөлбөрт хамруулах;

2. МЭХ-ны ажлын алба, аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, чадавхжуулах зорилгоор БНЭУ-д богино хугацааны сургалтуудад хамруулах;

3. Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр, эдийн засгийн эрхийг хангах, олон улсын механизмийг Монгол улсад хэрэгжүүлэх үүднээс БНЭУ-ын "Эмэгтэйчүүд, хүүхэд хөгжлийн яам", БНЭУ-ын "Эмэгтэйчүүдийн үндэсний комисс"-той холбоо тогтоох, тэдний удирдлага зохион байгуулалт, арга зүйн туршлага судлах уулзалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж: Монголын эмэгтэйчүүдийн холбоо

 


БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Синг МЭХ-ны удирдлагуудтай уулзав   
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй