Шууд Chart

Сургалтын төвүүд үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдлээ

2020-05-06 16:11:25

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 139 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ингэснээр 2020 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл “Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдлээ. Улсын хэмжээнд 1088 сургалтын төв байна. Мөн төгсөх ангийн сурагчдад танхимын сургалтаар сургууль тус бүр давтлага өгч их дээд сургуулийн элсэлтэд бэлдэх нөхцлөөр хангахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

Давтлагыг УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг удаад  анги танхимд 10-аас хэтрэхгүй сурагч, сургуулийн хэмжээнд 40-50 хүртэл сурагч байхаар тооцож ажиллахыг үүрэг болгов.


Сургалтын төвүүд үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдлээ  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй