
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.
Монгол УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 1 дүгээр тогтоолоор Үндэсний аудитын газрын 2019 оны аудитын сэдвийг баталж, мөн 2019 оны 4 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Төрийн аудитын байгууллагаас 2019 онд санхүүгийн тайлангийн аудитын хүрээнд төсвийн бүх шатны захирагчийг хамруулан санхүүгийн 3958 тайланд дүгнэлт гаргасан бол батлагдсан сэдвийн хүрээнд гүйцэтгэлийн 165 аудитад 3368 байгууллага, нэгжийн үйл ажиллагаа, нийцлийн 108 аудитад 7399 хуулийн этгээд тэдгээртэй холбогдох талуудын үйл ажиллагааг хамруулан нийт 4231 аудит хийсэн.
Гүйцэтгэсэн аудитын дүнд нийт 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрч, тэдгээрийн 17 хувь буюу 1 их наяд 535,9 тэрбум төгрөгийн алдаа зөрчлийг аудитын явцад залруулан, нийт 19.3 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 1 их наяд 991,9 тэрбум төгрөгийн зөрчил, албан шаардлага хүргүүлж, аудитын дүгнэлтэд үндэслэн 7524 зөвлөмжийг аудитын тайлангаар өгсөн гэж байлаа. Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуудлан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, хариулт авав.
Д.Занданбат: Гүйцэтгэсэн аудитын дүнд нийт 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.