УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаар батлах тухай” Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Төрийн аудитын байгууллага нь 2019 оны жилийн эцсийн байдлаар 2717 байгууллагын санхүүгиин тайланд аудит хийж дүгнэлт гаргасан нь нийт аудит хийвэл зохих санхүүгийн таилангийн 42 3 хувийг эзэлж байгаа бөгөөд хараат бус аудитын байгууллагын гүйцэтгэсэн 1241 санхүүгийн тайлангийн аудитыг нэмж тооцвол нийт аудит хийвэл зохих байгууллагын 61,7 хувьд аудит хийсэн байна. Өөрөөр хэлбэл, Төрийн аудитын байгууллагын хүний нөөцийн дутагдалтай байдлаас шалтгаалж нийт аудит хийлгэвэл зохих байгууллагын 38.3 хувьд нь аудит хийгдэхгүй байна гэдийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа дурдсан.
Мөн сүүлийн Монгол Улсын эдийн засаг, нийгэмд чухал нөлөөтэй томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа тул тэдгээрийн гүйцэтгэлийн үр дүн, үр өгөөжид төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Эдийн засгийн өсөлт, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны тэлэлттэй холбогдон аудитын хамрах хүрээ өргөжиж байгаа нь аудитын ажлын ачааллыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Үүнтэй уялдуулан мэргэшсэн инженер, төсөв санхүүгийн өндөр мэдлэгтэй боловсон хүчин шаардагдаж байгаа юм. Мөн олон улсын чанартай гэрээ хэлцэл, төсөл хөтөлбөрт аудит хийхэд олон улсын эрх зүйгээр мэргэшсэн шинжээч зайлшгүй хэрэгцээтэй байна гэж байлаа.
Гүйцэтгэл болон нийцлийн аудитын хугацаа бага, хүний нөөц дутуу байгаагаас шалтгаалан төлөвлөгөөт аудит хугацаандаа багтаж хийгдэхгүй байна. Олон улсын жишгээр нэгж аудитыг иж бүрэн хийхэд 6-12 сар шаардлагатай гэж үздэг бол аудитын ажлын ачаалал, батлагдсан сэдвийн тоо, хүний нөөцийн дутагдалтай байдлаас шалтгаалан тус байгууллагын гүйцэтгэж буй аудитын хугацаа дээрх жишгийн хамгийн доод төвшнөөс 3 дахин бага буюу 2-2.5 сарын хугацаатай байгаа нь аудитын чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм. Үндэсний аудитын газар болон нийслэл дэх Төрийн аудитын газар нь гүйцэтгэл болон нийцлийн аудитын тусдаа нэгжтэй хэдий ч ажлын ачаалал хүний нөөцийн хүрэлцээгүй байдлаас хамаарч тухайн онд төлөвлөсөн аудитууд хугацаандаа бүрэн гүйцэд хийгдэхгүй байнга он дамжиж байнгааг танилцуулгадаа дурджээ.
Иймд Төрийн аудитын тухай хуулийн 6.3.2, 6.3.3. 6.3 4 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд одоогийн хүний нөөц хангалтгүй бөгөөд санхүүгийн аудитаар 347, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар 163 захиргаа, удирдлага, сургалт мэдээллийн технологи дэмжих үйлчилгээний чиглэлээр 85, нийт 595 орон тоо нэмэх шаардлагатай байна. Үүнээс 102 орон тоог нэн тэргүүнд нэмэх шаардлагатай байгаа юм. Төсвийн Байнгын хорооны 2017 оны 01 дугаар тоггоолоор батлагдсан төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг 102 хүнээр нэмэгдүүлж 496 байхаар санал оруулж байгааг Д.Занданбат танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Уг тогтоолын төсөлд “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаар батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолын 2 дахь хэсгээр тогтоосон орон тооны дээд хязгаарыг “496” гэж өөрчлөхөөр тусгажээ.
“Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаар батлах тухай” Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Дараа нь Төрийн аудитын байгууллагын 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж, төсвийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг батлав | ||
Үзсэн: 837 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.