Шууд Chart

МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байгаа хэмээн үзлээ

2020-05-12 19:08:20

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах танилцуулга хийсэн юм. Хуралдаанд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Мөн Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэгтэйгээр Байнгын хорооноос байгуулагдаж ажилласан ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа танилцуулсан юм.

Тайлан, танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаас асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлж, Үндэсний зөвлөл нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагаагаа хангалттай хэрэгжүүлж байгаа хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Хуралдааны төгсгөлд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байгаа хэмээн үзлээ  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй