Шууд Chart

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-нд хүсэлт хүргүүллээ

2020-06-21 12:01:46

УИХ-ын дэд дарга бөгөөд Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгалан энэ сарын 20-ны өдөр Олон Улсын Парламентын холбоонд хандаж хүсэлт хүргүүлжээ.

Хүсэлтэд,

“ОУПХ-ны Хүний эрхийн хороонд өргөдөл, гомдлыг хянан шалгах, шийдвэрлэх дүрмийн дагуу

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-ний өдөр болох бөгөөд сонгуулийн компанит ажил албан ёсоор явагдаж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нь УИХ-ын 2012, 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшин парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн баталгаа нь хэвээр хадгалагдаж байгаа гишүүн болно. Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдөж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 2020 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 02:06 цагт гэрээс нь албадан баривчилж, урьдчилан хорих төвд хориод байна.

.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал нь хуулиар хамгаалагдсан байдаг.

2.Улсын Их Хурлын гишүүнийг цагдан хорих, таслан сэргийлэх, арга хэмжээ авах зайлшгүй үндэслэл байгаа гэж үзвэл Улсын Ерөнхий прокурор хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлж, холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг журамтай. Гэтэл

3.УИХ-д сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэгдсэн нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу халдашгүй эрхтэй байдаг. Хэрэв нэр дэвшигчийг баривчлах, эрүүгийн хэрэг үүсгэх бол СЕХ-оос зөвшөөрөл авсан байх хуулийн зохицуулалттай.

4.юм.

Ж.Эрдэнэбат нь УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар 2017 оны есдүгээр сар хүртэл ажилласан. .

Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд цаашид УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг алдагдуулах жишиг тогтоох эрсдэлтэй байна. Түүнийг хууль бусаар баривчлан хорьсон нь иргэдийн төр барих, сонгох болон чөлөөт ардчилсан сонгууль явуулах эрхэнд халдах замаар ардчиллын суурь баганыг ганхуулах оролдлого юм.

Та бүхэн энэ асуудалд анхаарлаа хандуулж, ОУПХ-ны дүрэм болон бусад эрхзүйн актуудад заагдсан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг хүсье.

Хүндэтгэсэн,

Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Лувсанцэрэнгийн Энх-Амгалан" гэжээ.


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-нд хүсэлт хүргүүллээ  
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй