Шууд Chart

Улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд

2020-06-22 20:01:26

МЭДЭГДЭЛ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз нь Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг үндэслэн мэдээллийн тэгш байдлыг хангах үүргээ биелүүлж Сонгуулийн Ерөнхий Хороо болон Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос гаргасан сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвслийн нэр дэвшигчдэд тус бүр 15 минут, мөн бие даан нэр дэвшигчдэд тус бүр 15 минутын цаг гарган өгч  2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийг дуустал үнэ төлбөргүй нэвтрүүллээ.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нийт 17 улс төрийн нам, эвсэл, 121 бие даан нэр дэвшигч, нийт 606 нэр дэвшигчдэд адил тэнцүү цаг гаргаж өгсөн нь тухайн өдрийн эфирийн 8 цаг 30 минутыг эзэлж байгаа болно. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр 8685 минут, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогоор 8655 минут, Монголын Мэдээ сувгаар 420 минутын мэдээ, мэдээлэл, МҮОНРТ-ийн Mongolian National Broadcaster фэйсбүүк хуудсаар 559 нэвтрүүлгийг тус тус олон нийтэд хүргэсэн байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз нь Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн;

“46.2.Олон нийтийн радио, телевиз сурталчилгааны нэвтрүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлнэ.

46.3.Олон нийтийн радио, телевиз нь нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгох саналаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхдээ нам, эвслээс нэр дэвшигчдэд намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтлан ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцно.

46.11.Радио, телевиз нэгээс илүү сувагтай бол сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлнэ.

46.12.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх радио, телевиз нь сонгуульд оролцогч бүх нам, эвсэл, нэр дэвшигчид тэгш хандах үүрэгтэй.” гэсэн заалтуудын тус тус үндэслэн эфирийн цагийг Сонгуулийн Ерөнхий Хороо, Харилцаа Холбооны Зохицуулах Хороогоор батлуулсан байна.

Харин улс төрийн мэтгэлцээнийг зохион байгуулах тухайд Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46.17.-д заахдаа “Улс төрийн мэтгэлцээний талаарх нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцсон байна.” гэсэн нь Олон Нийтийн Радио, Телевизэд шууд хамаарахгүй тул хуулийн хэрэгжилтийг нам, эвсэл, бие даагчдад тэгш хангах үүднээс батлуулсан хөтөлбөрийн дагуу сонгуулийн сурталчилгааг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 00 минутаар дуусгаж байна.  

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ


Улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй