Шууд Chart

Уруйн үерт автсан 51 өрхөд гэр олгохоор болов

2020-06-23 16:02:12

Засгийн газар 2020 оны 6 дугаар сарын 23-ны Мягмар гаригт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төв, Говьсүмбэр аймгуудад энэ сарын 21 болон 22-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар Монгол Улсын Шадар сайд танилцуулга мэдээлэл хийв. Хохирсон айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх ОБЕГ-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд уламжилж, зөвшөөрөл авснаар УОК-иос шуурхай шийдвэр гаргалаа.

Энэ хүрээнд Төв, Говьсүмбэр аймгуудад орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн уруйн үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатй гэр олгохоор шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Уруйн үерт автсан 51 өрхөд гэр олгохоор болов  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй