Шууд Chart

СЕХ: Улсын хэмжээнд сонгогчдын 73.64 хувь нь санал өгчээ

2020-06-25 03:35:53

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 22.00 цагт өндөрлөлөө. Тухайн цагийн байдлаар Улсын хэмжээнд бүртгэгдсэн 2 003 969 сонгогчоос 1 476 475 хүн санал өгсөн дүнтэй байна.

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын ирц 73.64 хувьтай явагдаж дууслаа.

Тодруулбал,

  • Нийслэлийн хэмжээний 896,378 сонгогч бүртгэгдсэнээс 657,159 хүн санал өгч 73.31 хувьтай,
  • Аймгийн хэмжээний 1,107,591 сонгогч бүртгэгдсэнээс 818,516 хүн санал өгч, 73.90 хувьтайгаар санал хураалт явагдсан байна.

 


СЕХ: Улсын хэмжээнд сонгогчдын 73.64 хувь нь санал өгчээ  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй