Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар УИХ хэлэлцэж байна

2020-07-06 17:01:33
Error loading player: No playable sources found

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Тэрбээр Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу долоодугаар сарын 2-ны өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Тус заалтад, "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ" хэмээн заасан байдаг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан төсөлд:

  • Шадар сайд
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Ерөнхий чиг үүргийн:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Чиглэлийн:

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам тус тус байхаар тусгасан байна.

Мөн төсөлд Засгийн газрын тохируулагч агентлаг 12, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллахаар тусгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо нэртэй ажиллуулахаар тусгажээ.

Хуулийн төслийг дөнгөж сая УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж дэмжлээ. Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.


Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар УИХ хэлэлцэж байна  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй