Шууд Chart

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав

2020-07-24 12:53:30

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Майкл Клечески Сайд Ч.Хүрэлбаатарт Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон, Сангийн сайдаар улиран томилогдсонд баяр хүргэхийн ялдамд хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, цаашид баримтлах бодлого чиглэлийн тухай товч танилцуулж, КОВИД-19 цар тахлын улмаас эдийн засагт тулгарч буй хүндрэлийг бууруулах, арилгахад Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар ярилцлаа.

Эх сурвалж: Сангийн яам


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй