
"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Япон улсын Засгийн газраас эдийн засгийн харилцаагаа сэргээх үүднээс харилцан зорчих горимоо хөнгөвчлөх алхмыг хийж байна гэж Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос мэдээлж байна. Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзах үеэрээ харилцан зорчих горимоо хөнгөвчлөх улс орны жагсаалтад Монгол Улсыг оруулах саналаа Засгийн газартаа хүргүүлснээ мэдэгдсэн байна. Энэ нь Монгол Улс, Япон улсын хил өнөө маргаашдаа нээгдэнэ гэсэн үг биш. Япон улс энэ талаар манай улстай яриа хэлэлцээр хийхэд нээлттэй байгааг харуулж байгаа сайн алхам гэдгийг Гадаад харилцааны яам тодотголоо.
Япон улс Монгол Улстай харилцан зорчих горимоо хөнгөвчилнө | ||
Үзсэн: 1417 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.