
Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.07.28/ хуралдаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нээс, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлнэ.
Гадаад, дотоод хүчин зүйлийг харгалзан үзэж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг наймдугаар сарын 31-ийг дуусах хүртэл хугацаанд сунгах санал гаргалаа. Эдгээр саналыг маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.
Мөн ирэх наймдугаар сард Сөүл рүү 3 удаа, Франкфурт руу 3 удаа, Токио руу 2 удаа, Сидней рүү 1 удаа, Энэтхэг, Вьетнам руу 1 удаа, Турк руу 1 удаа, АНУ руу 1 удаа, нийт 8 чиглэлд 14 нислэг хийж, 3460 иргэнээ татан авахаас гадна олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чехийн онгоцоор 100 гаруй иргэнээ татан авах шийдвэрийг гаргаад байна.
ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ | ||
Үзсэн: 1875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.