Шууд Chart

Сайд Б.Мөнхбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

2020-08-04 11:25:21

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Цай Вень Руйг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр цаг үеийн асуудлаар хүлээн авч уулзав.

БНХАУ-ын хөнгөлөлтэй зээл, буцалтгүй тусламжаар баригдах гэж буй шинэ Төв цэвэрлэх байгууламж, Ногоон нуур 1008 айлын орон сууцны төслүүдийг Ковид 19 цар тахлын үед урагшлуулах асуудлаар санал солилцлоо.

Мөн цаашдын хамтын ажиллагааны саналуудыг ярилцаж, хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарын чадавхыг бэхжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах талаар санал нэгдэв.

 Эх сурвалж: БХБЯ


Сайд Б.Мөнхбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй