Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзав

2020-08-05 17:34:54
Error loading player: No playable sources found

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Дэвид Воусэнийг хүлээн авч уулзлаа. Австралийн холбооны улсын Монгол дахь Элчин сайдын яамнаас жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, шалгаруулдаг. Эдгээр хөтөлбөрүүдийн ихэнх нь ХНХЯ-тай холбоотой. Тухайлбал, хүүхэд хамгаалал, хүүхдийн засан хүмүүжүүлэх төв гэх мэт.

Элчин сайд Дэвид Воусэн “Дээрх тэтгэлэгт хөтөлбөрөө цаашдаа ч үргэлжлүүлнэ. Мөн бид танай яамтай хамтран “Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Санамж бичиг”-ийг байгуулахаар ажиллаж байна. Орох гарах хөдөлгөөн хаагдсан энэ үед тус Санамж бичгийг байгуулах тухай ярихад зохисгүй байна.

Дараагийн асуудал бол МСҮТ. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийг бий болгох маш чухал салбар. Манай Засгийн газраас GIZ-ээр дамжуулан нэлээд хэмжээний санхүүжилтийг МСҮТ-д олгодог. Энэ чиглэлээр мэдээлэл түгээх, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг хэрэгтэй бол хамтарч ажиллахад бэлэн” гэсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хөдөлмөрийн зах зээл тэр дундаа ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан, оюутнуудыг бэлдэх нь шууд ажлын байранд зуучлагдах боломжийг олгодог талаар дурдаад. Манай улс хүн ам цөөхөнтэй боловч 130 их дээд сургуультай. Маш олон дээд боловсролтой залуучууд ажилгүй байна. Тиймээс МСҮТ-ийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж ажиллахаа онцоллоо.

Эх сурвалж: ХНХЯ


Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзав  
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй